Мандалговь Даланзадгад чиглэлийн авто зам үерт өртөж, хажуу далан нурах эрсдэлтэй болжээ
2024 оны 07 дугаар сарын 14-ний үргэлжилсэн борооны улмаас А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 295.1-.295.4км-т буюу Даланзадгад хотоос 10км орчимд 300м урт хэсэгт үер бууж, зам дээгүүр давж урссан байна.
Мөн Даланзадгадаас Баяндалай явах замд 64 км-ийн тэмдэгтийн хажууд бороо орж үер урссаны улмаас замын хажуу далан нурах магадлалтай болсон тул зорчигч тээвэр хийж байгаа жолооч нар анхааралтай явж эсрэг урсгалаар явна уу!!!.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчино уу