Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.16 12:26
4617
Цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 1-нд, сургуулийн бүртгэл 12-нд эхэлнэ

Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 1-ны өдөр эхэлнэ. Харин 1-р ангид шинээр элсэн орогчдын бүртгэл 12-ны өдөр эхлэхээр болжээ. 

Бүртгэл Бүртгэл emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдах юм. 

Хамран сургах тойрог: 

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай" А/82 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 11-д 6771 дугаартай нийтлүүлж /улсын нэгдсэн санд/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байна.
Дээрх хууль, эрх зүйн орчны хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тухайн орон нутгийн хамран сургах тойргийг тогтоосон.