Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.16 12:34
1340
Дараах замуудыг хэсэгчлэн хааж, дулааны шугамын өргөтгөлийн ажил хийнэ
Дулааны шугамын өргөтгөлийн ажлууд хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор дараах байршлуудад авто замыг хэсэгчлэн хаахаар болжээ. 
 
- БГД-ийн 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 07 дугаар сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл хийгдэнэ
 
- БГД-ийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 07 дугаар сарын 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл хийгдэнэ
 
- Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэнэ
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.