Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.07.17 14:25
5074
Өчигдөр 44 сорьцын шинжилгээний хариу ирсэн бол 4 сорьцын хариу ирээгүй байна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран допингийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 32 бөх, 16 харваачийн допингийн шинжилгээний албан ёсны хариуг танилцууллаа.  44 сорьцоос допинг илрээгүй. Харин 4 сорьцонд лабораторын нарийвчилсан шинжилгээ хийгдэж байгаа.Мөн шинжилгээний хариу нэрээр нь биш кодоор ирдэг учир  нэр зарлах боломжгүй гэлээ.

Харин шинжилгээний хариу ирээгүй байгаа 4 сорьцын эцсийн хариу хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Харин шинжилгээний хариу эерэг гарвал тухайн тамирчинд эхэлж мэдээлж дараа нь олон нийтэд зарлах юм. 

Мөн шинжилгээний хариуг нуун дарагдуулах зэрэг үйлдэл хийгээгүй гэж мэдээллээ. 

Шууд дамжуулалт: