Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.18 09:38
2021
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно. 

Өнгөрсөн сарын 1-ны өдөр шүүх хуралдаан болсон ч өмгөөлөгч  хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан. 

Түүнийг гэрээсээ гарч болно гэхдээ Хан-Уул дүүргийн 18-р хорооноос гарч болохгүй гэх шүүхийн шийвдэр гарсан. Тиймээс тэрээр шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй ил тод явуулахыг хүсч байгаагаа илэрхийлсээр байгаа. Харин шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн  шүүх хуралдааныг  нээлттэй явуулах боломжгүй гэх шийд гарсан юм.