Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.18 09:48
3585
Дараах сувиллууд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэн жилд нэг удаа ЭМДЕГ-тай гэрээтэй сувилалуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авах эрхтэй байдаг. Үүнд, хувиараа шимтгэл төлсөн иргэн, оюутан, малчин, сурагч гээд бүгд хамрагдах боломжтой. 

Тодруулбал,  иргэн зөвхөн сувиллын тусламж үйлчилгээ авахад 260,000 төгрөг, сувилал болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээнд 416,000 төгрөг, сувилал болон сэргээн засахын тусламж үйлчилгээг авсан бол 400,114 төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас/ЭМДС/ олгоно.

Харин ЭМДСантай гэрээ байгуулсан 47 сувилалд явах иргэд өрхийн эмнэлэг, амбулаторийн эмнэлэгт үзүүлсэн байх шаардлагатай.