Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.18 13:12
3990
Усанд осолдсон 30 настай эрэгтэйн цогцсыг 4 хоногийн дараа олжээ

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан 3 дугаар багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/-т гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07-р сарын 14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн Ё/30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 07-р сарын 17-ны өдрийн 11:05 цагт анх осолдсон газраас 17 км-т "Хянгартай" гэдэг газар голын эргээс 9 метрийн зайд, 2 метрийн гүнээс цогцсыг олж уснаас гарган, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.