Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.18 15:40
2864
С.Шижирбат: 14-21 хоногт хариу ирнэ гэсэн заалт байхгүй, маш хурдан ирэх ёстой

Өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний допингийн эсрэг байгууллагаас 32 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг олон нийтэд зарлах хурал хийсэн. Гэвч 4сэжигтэй тохиолдол илэрсэн гэхээс өөр тодорхой тоймтой хариулт өгөөгүй. Энэ нь үзэгч олны бухимдлыг багагүй төрүүлсэн. 

Мөн иргэдийн зүгээс допингийн асуудлыг нуун дарагдуулах гэж байна эсвэл хэн нэгнийг хориотой бодис хэрэглэсэн гэж гүйтгэх гэж байна гэх мэт сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрсөн. 

Харин тус асуудлын талаар спортын сэтгүүлч, бөх тайлбарлагч С.Шижирбат өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр, Миний олон жил шахаж шаардаж ирсэнийг энэ жил наадмын комисс, Монада хоёр хэрэгжүүлэх аядаж бас л алдаатай юм хийлээ.

ВАДА буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагын дүрмээр яаралтай нөхцлөөр мөнгийг нь төлвөл шинжилгээний хариу 48-72 цагийн дотор ирнэ. Олимп ДАШТ-нүүдийн шинжилгээний хариу ингэж л гардаг.Яаралтай нөхцлөөр мөнгөө төлсөн тохиолдолд бөөндөө явсан шинжилгээний хариу мэйлээр бөөндөөл ирнэ, цуврана гэсэн юм байхгүйээ.
 
Монадагийнхны олон жил самарсан, анагаах ухааныг доромжилсон юм хэлж ард түмнийг тэнэгтүүлж ирсэн яриа шүүдээ.
Энэ зүгээр л шээсний шинжилгээ шүүдээ. Өнөөдөр тэд хэлэхдээ 32 бөх 16 харваач 48 хүний шинжилгээнээс 44ийнх нь хариу ирж 4 хүний хариу үлдлээ, дахиж нягталж бна, энэ 4 хүнээс допинг илрээгүй ч байж болно гэж байдаг шүү.
 
Наадмын өмнө эд нар хэвлэлийн хуралд сэжигтэй гарсан шинжилгээг давтан шинжилхэд 14-21 хоног хүлээнэ гэж хэлсэн.
Энэ Б савны асуудал биш шүү, А сав шүү.
Олон Улсын Лаборторийн стандартад А савны баталгаажуулах шинжилгээг 14-21 хоногт хийж хариу ирнэ гэсэн заалт байхгүйээ, маш хурдан ирэх ёстой.
Гормон болон Эпопротейн илэрсэн эсвэл тамирчны биологийн пасспорт буюу цусны шинжилгээтэй холбоотой тохиолдолд шинжилгээний байгууллага, үр дүнгийн удирдлага хариуцсан байгууллага, эсвэл ВАДАгын санаачлагаар А савны баталгаажуулах шинжилгээг хийх зохицуулалттай.
 
Олон Улсын Итгэмжлэгдсэн лабортори ямарч тохиолдолд өөрөө санаачилж баталгаажуулах шинжилгээг хийхгүй ээ.
Одоо 4 хүнээс илэрсэн допингийн бодисыг баталгаажуулах зорилготой А савны нэмэлт шинжилгээг хийж бнаа, хариу маш хурдан гарнаа.
 
4 хүнээс илэрсэн бодис өөрчлөгдөнө гэж байхгүйээ. Өнөөдөр ВАДАгийн дүрмээр Дэлхийн жишгээр Допингийн эсрэг үндэсний дүрмээрээ энэ 4 хүнийг Монада зарлах ёстой байлаа.
 
Олон ч хэлсэндээ бусад спортын төрлүүдэд А савнаас илэрсэн бол Б савыг хүлээхгүйгээр буюу тухайн тамирчин өөрийн зардлаар Б саваа шинжлүүлнэ үү шинжлүүлэхгүй байна уу хамаагүй шууд зарладаг аа.