Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.18 16:40
5475
Н.Өнөрцэцэг: Иргэдийн анхаарал сарнисан, амралтын үед шүүх шийдвэрээ гаргах гэж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг долдугаар сарын 1-нд товлосон боловч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган хойшлуулах хүсэлт гаргасан. Ингэснээр шүүх хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан юм.

Н.Өнөрцэцэгийн гурван өмгөөлөгчийнх нь хоёр нь хөдөө орон нутагт байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасан байна. Өмгөөлөгч н.Оросоогийн хувьд хэргийн материалтай нь бүрэн танилцаагүй учир өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн байна. Ингэснээр түүний хувьд 3 хэргийн 2 дээр нь өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд орохоор болжээ.

Мөн дахин нээлттэй шүүлгэх хүсэлт тавихад хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. 

Шууд дамжуулалт: