Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Зам барилга
2024.07.19 12:30
1760
Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Улсын Драмын Эрдмийн Театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил энэ сарын 16-наас эхлээд буй.

Засварын ажилтай холбогдуулан Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр чиглэлийн буюу Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас хаажээ.

Дулааны шугамын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэгч "Рутан" ХХК-ийн инженерийн хэлж буйгаар гурав хоногт багтаан уг хэсгийн шугамыг сольж дуусгах юм байна.