Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.22 13:46
2890
Мөрөн Хатгал чиглэлийн үерт өртсөн зам гүүрийг засварлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
А1101 дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн авто замд нийт 6ш гүүр, 87ш ус зайлуулах хоолой байдгаас 2024.07.20-ны өдрийн үeрээр Мөрөн хот талаас 14 дахь км-т байрлах Хужиртын амны төмөр бетон гүүрийн хайс, хашлага усанд угаагдаж унасан гэмтэл гарсан.
 
Одоогийн байдлаар тус гүүрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж байна. Бусад гүүрнүүдийн ашиглалт орж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээллээ.