Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.24 14:11
7654
Хамтарсан засгийн газрын 5 бүлэг бүхий гэрээг танилцууллаа

Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

Тус хуралдаанаар:

- "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2025 оны төсвийн хязгаарыг батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл

- Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл

- Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө

- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл

- Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн

- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт

- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцсэн байна. 

Н.Учрал ЗГХЭГ-ын дарга: Өнөөдөр хамтарсан загийн газрын гэрээг УИХ-ын гишүүдэд танилцуулсан. МАН, АН, Хүн намын дэвшүүлсэн тодорхой зорилтуудыг танилцуулсан. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн бодлогын шинэчлэлт, нийгмийн бодлогын реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, мөн эхлүүлсэн томоохон төслүүдийг урагшлуулах зорилтуудыг удирлага болгосон. 

АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хувийн өмчийн эрхийн хамгаалал, бизнес хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг удирлага болгосон. 

Хүн намын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгасан эрчим хүчний салбарын либерачлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирлага болгоод 5 бүлэгтэй гэрээг байгуулсан.

Шууд дамжуулалт: