Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.25 16:53
6031
Оюутолгой компанийн ажилчид: Нэг гадаад ажилтан 20-25 монгол ажилтны цалин авдаг

"Оюу толгой" ХХК-ийн үндсэн 4,000 ажилтан, тэдний гэр бүлийн 20,000 хүний эрх ашгийн төлөө ажилчид тайван жагсаал хийлээ.

Оюутолгой компанийн ажилчдын төлөөлөл: Ажилчдаас цалин буурсантай холбоотойгоор санал хүсэлтүүд ирсэн. Тиймээс ажилчдын зүгээс хугацаатай шаардлагууд тавьсан ч хариу өгөөгүй тул ажил хаялт зохион байгуулсан юм. Үүнээс үүдэж ажил хаялтад оролцсон ажилчдыг хууль бус ажил хаялтад оролцсон гэж мэдүүлэг авч айлган сүрдүүлсэн. 

Мөн оюутолгой компани 2022 оны 12-р сарын 31-ны гүйцэтгэх захирлын тушаалаар цалин хөлс олгох журамдаа 168 цагийг бүхэл цагаар бодно. 168-аас илүү гарсныг илүү цагаар бодно. Харин  Дээд шүүх энэ оны тавдугаар сарын 28-нд тайлбар гаргаж, үүнийг хуульд нийцээгүй, илүү цагийг олгох шийдвэр гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл Оюутолгой компанийн зүгээс ажилчдынхаа тавьсан дээрх шаардлагыг биелүүлээгүй. 

Оюутолгой компанитай холбоотой олон асуудлууд яригдсаар ирсэн. Үүний нэг нь гадаад ажилчдын цалин Монгол ажилчдын цалингаас хэт өндөр байдаг гэх асуудал юм. Тодруулбал, тус компанийн 94% нь монгол, 6% нь гадаад ажилчид байдаг. Гэвч цалингийн зардлын 60% нь монгол ажилчдад, 40% нь гадаад ажилчдад олгогддог гэх судалгаа гараад байгаа юм. 

Энэ нь ажилчдын цалингийн үнэлгээг 100 хувь гэж үзэхэд монгол ажилчдынх нь 8 хувь, гадаад ажилчдынх 92 хувьтай үнэлэгдсэн. Нэг гадаад ажилчин 20-25 монгол ажилчдын цалинг авч байна гэлээ.

Шууд дамжуулалт: