Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.26 14:49
3205
Сураггүй болсон хоёр иргэний нэгийг нь олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө

Ор сураггүй алга болсон 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Үүний үр дүнд нэг иргэнийг нь эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Харин Өмнөговь аймагт гэрээсээ гараад сураггүй болсон иргэийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна. 

- Өмнөговь аймаг, Булган сум. 4 дүгээр багийн “Тотготой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Ц нь 07.20-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. 07.25-ны өдөр иргэн Ц /67 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа явагдаагүй. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

- Дорнод аймаг, Сэргэлэн сум. Очир хүрээ багийн "Шар бүрд" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км/ 07.25-ны өдрийн 15:00 цагийн орчим малчин С нь малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид  малчин С/45 настай, эмэгтэй/-ыг мөн өдрийн 21:49 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.26-ны өдрийн 00:24 цагт аймгийн төвөөс хойд зүгт 2 км-т хээрээс эсэн мэнд олж,  ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.