Өнөөдөр "Хүй долоон худаг"-т Үндэсний их баяр наадам "Уяачдын наадам"-аар үргэлжилж байна. Уяачдын наадамд тухайн жилийн түрүү бөх зочлох бөгөөд жороо морьдын уралдаан, гурван насны эрлийз адууны уралдаан, урлагийн тоглолт болдог билээ. Мөн наадмын үеэр Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулдаг юм.
Уяачдын наадмыг нээж "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо"-ны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, "Монгол төрийн наадам дэлгэр сайхан боллоо. Монгол ард түмэн ийнхүү өв тэгш цэнгэн наадахад уяач та бхүний хувь нэмэр өгүүлшгүй их. Малч монгол ухаан, өв соёлоо тээж, түгээн дэлгэрүүлж яваа эрхэм та бүхний уясан морь хурдан, унасан хүүхэд нь сэргэлэн байг" хэмээн онцоллоо.