Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.07.31 08:59
2157
Увс аймагт айлын гэр дээр аянга бууж 52 настай эмэгтэй нас баржээ

Увс аймаг, Бөхмөрөн сум. Гурванжигэртэй багийн “Хөшөөт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т 07.30-ны өдрийн 15:50 цагийн орчим айлын гэр дээр аянга бууж 1 хүн өртөж нас барсан тухай мэдээллийг 07.30-ны өдрийн өдрийн 16:15 цагт хүлээн авсан байна. 

Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтанууд очиход Гурванжигэртэй багийн малчин Б-ийн гэр дээр аянга бууж иргэн Н /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан.