Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.01 09:01
3197
Туул голд 68 настай эмэгтэй, 36 настай эрэгтэй живж нас баржээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд Туул голд сэлэхээр 1 хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:27 цагт очиход иргэн Э/36 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон. 07.31-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 16:03 цагт анх осолдсон газраас баруун зүгт 10 км газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хорооны "Монгол" шилтгээний баруун талд Туул голд 1 эмэгтэй хүн живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:35 цагт очиход иргэн А /68 настай, эмэгтэй/ живсэн байсныг 16:37 цагт осолдсон газраас баруун зүгт 2.5 км-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.