Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.01 16:09
1412
ETV телевизийн Гүйцэтгэх захирлаар Б.Сэржмядаг томилогдлоо

ETV телевизийн Гүйцэтгэх захирлаар Б.Сэржмядаг томилогдлоо.

Тэрээр өмнө нь 19001950 лавлахын Маркетингийн газрын захирал, Их монгол ФМ99,7 радиогийн Гүйцэтгэх захирал, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал, Масс телевизийн Ерөнхий захиралаар ажиллаж олон төсөл, хөтөлбөр удирдан зах зээлд амжилттай хэрэгжүүлж байгаа юм. 

ЕТV телевиз нь Европын хөл бөмбөгийн аварга, Дэлхийн хөл бөмбөгийн аварга гэх мэт томоохон тэмцээнүүдийг Монголд анх удаа оюуны өмчийн онцгой эрхтэй дамжуулж байсан телевизүүдийн нэг билээ.

Түүний намтраас:

МЭРГЭЖИЛ: Бизнесийн удирдлага

БОЛОВСРОЛ:

- Бүрэн дунд: Хангай дээд сургууль Компьютер албан бичиг хөтлөлт 2005-2007 он

- Бакалавр: Сэрүүлэг их сургууль Бизнесийн удирдлага 2010-2013 он

- Магистр: Олон улс судлалын дээд сургууль Бизнесийн удирдлага 2018-2020

 АЖЛЫН ТУРШЛАГА:

2007-2015 он Үйлчилгээний ахлах ажилтан “Билэгт Дөлгөөн” ХХК

2015-2020 он Маркетинг менежер “Билэгт Дөлгөөн” ХХК

2020-2022 он Маркетингийн албаны дарга “Билэгт Дөлгөөн” ХХК

2022-2024 он Гүйцэтгэх захирал "Масс ти ви" ХХК

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭЛТ:

2012 он хэлний бэлтгэл Малайз улс

ШАГНАЛУУД:

- 2014 оны Шилдэг ажилтан

- 2015 он ХХЗХ-ны хүндэт жуух бичиг

- 2017 он ХХМТГ-ын тэргүүний ажилтан

- 2018 он Шилдэг ажилтан

- 2019 он ХХЗХ-ны баярын бичиг

- 2021 он Хөдөлмөрийн хүндэт медаль

ГИШҮҮНЧЛЭЛ:

2019 он Маркетингийн холбооны гишүүн