Даланзадгад-Улаанбаатар чиглэлд шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг анхаарууллаа

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах Засаг даргын захирамжийн хугацаа дууссантай холбогдуулан Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн замд зорчих хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж эхэллээ.
Замын зорчих хэсэгт эрэг нурсан, ахин нурах эрсдэлтэй байгаа тул зайлшгүй шаардлагагүй бол тус замаар зорчихгүй байх, зорчихоор бол замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой хурдаа тохируулан бага хурдаар оролцох, хүнд даацын ачааны автомашиныг зорчихгүй байхыг Өмнөговь аймгийн цагдаагийн газраас зөвлөлөө.
Даланзадгад-Улаанбаатар чиглэлд 2 болон 6 дахь км-үүдэд зам, эрэг нурсан болон Цагааны гол үерлэсэн байгааг анхаарч анхаарал, болгоомжтой зорчино уу.