Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил нь бидний амьдралд томоохон өөрчлөлтийг авчирч байгаа хэдий ч үүнийг дагаад хортой нөлөөлөл үзүүлсээр байгаа нь тодорхой болсоор байгаа. Бидний амьдралын салшгүй хэсэг болсон гар утас гээд цахилгаан дамжуулах бүхий л зүйлс цахилгаан соронзон орны долгион дамжуулж байдаг. Чимээгүйхэн энэ зүйл хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг болох нь эрүүл мэндийн байгууллагуудын судалгаагаар удаа дараа батлагдсаар.....
Нэгэнт хэрэглээ болсон цагт гэж хүн төрлөхтөн хэрэглэж, чимээгүйхэн хортсоор байна. Зөвхөн гар утасыг удаан ашигласны дараа биед шингэсэн цахилгаан соронзон долгион нь дараах өөрчлөлтүүдийг танд мэдрүүлдэг. Тодруулбал, толгой өвдөх, чих шуугих, үргэлжилсэн жингэнээ сонсогдох, цусны даралт хэлбэлзэх, зүрх дэлсэх, хэм алдагдах гэх мэт шинж тэмдэг илэрдэг хэмээн мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм.
Зөвхөн гар утасны соронзон орны цацаргийн нөлөө ингэж хүний биед сөргөөр нөлөөлж байгаа бол тэр их өндөр хүчин чадалтай цахилгааны шугамын соронзон орон хүний биед хэрхэн нөлөөлөх нь тодорхой. Цахилагаан орны цацаргын бүсэд удаан амьдарсан хүний биенд цус болон тархинд төмөр агуулагдаж байдаг бөгөөд энэ төмөрт цахилгаан соронзон долион нөлөөлж цусан хангамж, тархины үйл ажиллагааг удаашруулж, эсийн бөөгнөрөлийг үүсгэдэг. Энэ нь мэдрэлийн судлын тусгаарлагч мембран хана болон судас, арьс болон бусад эрхтэнүүдэд нөлөөлж цаашлаад удамшилд нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ.
Түүнчлэн хүчил, шүлтний баланс, цусны бүтэц, улаан бөөмд өөрчлөлт орж, арьсны цахилгааныг эсэргүүцэх чадвар багассан байдаг юм байна. Манай улсад өндөр хүчдэлийн шугамын цахилгаан соронзон орноос оршин суугчдыг хамгаалах эрүүл ахуй, хамгаалалтын бүсийг тогтоосон байдаг юм байна. Гэтэл энэ байдал бодит амьдрал дээр огт үйлчлэхгүй байгаа нь бидний өмнө илхэн. Энэ талаар дараах зүйлсийг мэргэжлийн хүнээс асууж тодрууллаа.
-Соронзон орон тээгч өндөр хүчдэлийн шугамууд хүний амьдар газраас хэдэн метрын зайд байх ёстой вэ?
-Гауссметр ашиглаж орчин тойрны цахилгаан соронзон давтамжийг хэмждэг гэж сонссон. Цахилгаан соронзон талбай болон давтамжийг хүний бие хоёуланг нь мэдэрдэг учир. 0.5 mG /миллигаус/ -аас дээш байх юм бол хүний эрүүл мэндэд маш аюултай. 0.3mG байх юм бол зөвшөөрөгдөхүйц, 0.1mG нь аюулгүй стандарт гэж үздэг.
- Өндөр хүчдэлийн шугам хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?
-Төмөр нь хүний цусанд байдаг, мөн тархинд ч хадгалагдаж байдаг. Энэ төмрөнд цахилгаан соронзон долгион ихээр нөлөөлдөг. Мөн мэдрэлийн судлын тусгаарлагч мембран хана, судас, арьс, болон бусад эрхтэнүүдэд, тэр ч бүү хэл ДНК-д муугаар нөлөөлдөг. Цахилгааны шугам, өндөр хүчдэлийн шугамын ойролцоо амьдрахад хүүхдүүд хорт хавдар, цусны өвчин тусах магадлал ихэсдэг хэмээн тайлбарлсан юм. Түүнчлэн царай сонин болж, арьсны уян чанар нь алдагдаж булчин суларч өөрчлөгддөг байх магадлалтай.
-Сэргийлэх арга байдаг уу?
-Хамгийн хялбар арга бол аль болох өдөр бүр гадаа хөл нүцгэн явах эсвэл газардуулах иж бүрдэл худалдаж авах. Антиоксиадант агууламж ихтэй хүнс хэрэглэх хэрэгтэй.
Соронзонг тойруулан утас орооход цахилгаан гүйдэл үүсгэдэг бол өндөр хүчдэлийн шугам соронзон талбай үүсгэдэг.Цахилгаан соронзон долгионууд нь таны биеийн өөрийн цахилгаан системд саад болж нөлөөлж байдаг гэнэ. Соронзон орны долгион манайд нийслэл хөгжөхийн хэрээр энэ долгион бидний эргэн тойронд байх нь энгийн үзэгдэл болжээ.
Өндөр хүчдэлийн шугамыг суурин газраас хол татах хэрэгтэй бөгөөд ойр орчимд нь ан амьтан хамгаалах тор татдаг хуультай. Гэтэл манайд эсрэгээр биелээд байх шиг. Эхнээсээ соронзон орны орчин амьдар хүмүүст сөрөг нөлөө үзүүлээд эхэлчихсэн хэмээн Долоон буудалын орон суугч хэллээ. Гэтэл Монгол улсын эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Түүнчлэн Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолд “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ээр шугам сүлжээний хамгаалалтын зурвасын хэмжээг тодорхой тогтоож өгсөн. Ингэж тогтоож өгсөн нь шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангахаас гадна хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилготой байлтай. Уг тогтоолд Хүн оршин суудаг газраар 35кв-ын хүчин чадалтай шугам сүлжээ өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас дөрвөн метрийн зайд байрлах ёстой хэмээн заажээ.