m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.14 04:54
159
Говьсүмбэр аймгийн наадамд зургаан насны 410 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөлөө

Ардын хувьсгалын 93 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын хурдан морьны уралдаанд 6 насны 410 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөлөө.
Говьсүмбэр аймгийн баяр наадмын хурдан морины цуваа

Их насны морь
1.    Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харъяат аймгийн алдарт уяач Д.Сайнбаярын шарга морь
-    Унаач хүүхэд М.Чойсүрэнжав № 51
2.    ГСА-ийн Сүмбэр сумын харъяат Э.Өсөхбаярын Хүрэн зүсмийн морь
-    Унаач хүүхэд Б.Ганбаяр № 39
3.    ГСА-ийн Сүмбэр сумын харъяат Сумын алдарт уяач Ц.Энхжаргалын хонгор зүсмийн морь
-    Унаач хүүхэд Б.Батхүлэг №72
4.    Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харъяат аймгийн алдарт уяач Б.Нямбүрэнгийн Хүрэн халзан
-    Унаач хүүхэд Дагвадорж № 105
5.    ГСА-ийн Сүмбэр сумын харъяат Сумын алдарт уяач Ц.Энхжаргалын Хээр зүсмийн морь
-    Унаач хүүхэд Э.Энхмэнд №73
Азарга
1.    Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харъяат аймгийн алдарт уяач М.Эрдэнэцогтын хар азарга
-    Унаач хүүхэд О.Буянжаргал № 57
2.    Дундговь аймгийн Өндөршил сумын харъяат Ё.Дашжамцын  Хүрэн зүсмийн азарга
-    Унаач хүүхэд Батдэлгэр № 46
3.    Дундговь аймгийн Баянжаргалан сумын харъяат сумын алдарт уяач Б.Цолмонбаатарын Зээрд зүсмийн азарга
-    Унаач хүүхэд Ц.Баяржавхлан № 48
4.    ГСА-ийн Сүмбэр сумын харъяат сумын алдарт уяач Б.Цогтсайханы Будан
-    Унаач хүүхэд О.Буянбадрах № 44
5.    Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харъяат аймгийн алдарт уяач Х.Батбилэгийн Зээрд зүсмийн азарга
-    Унаач хүүхэд Н.Мөнх-Эгшиглэн №33
Соёолон
1.    ГСА-ийн Сүмбэр сумын уяач Б.Баасандоржийн Шарга
– Хязаалан насандаа ДУА-ийн Цагаандэлгэр сумын наадамд айрагдаж байсан
2.    ДГА-ийн Иххэт сумын харъяат С.Наранбилэгийн сартай зээрд зүсмийн соёолон /битүү үрээ/
3.    ДГА-ийн Алтанширээ сумын харъяат сумын харъяат аймгийн алдарт уяач Я.Батсуурийн Цавьдар халзан /ГСА-ийн алдарт уяач Г.Адъяасүрэнгийн унаган адуу/ 
4.    ГСА-ийн Баянтал  сумын харъяат сумын алдарт уяач, сумын уяачдын холбооны тэргүүн С.Алтанхуяагийн ам цагаан хул
5.    Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харъяатААУ Г.Отгонгэрэлийн цавьдар

Хязаалан
1.    ДУА-ийн цагаандэлгэр сумын харъяат ААУ Г.Отгонгэрэлийн хонгор 
2.    ДГА-ийн Иххэт сумын харъяат Б.Төмөрхуягийн Зээрд алаг
3.    ГСА-ийн Сүмбэр сумын Т.Шижирийн цавьдар /битүү/
4.    ГСА-ийн аймгийн алдарт уяач Ц.Батаагийн халтар
5.    ГСА-ийн Сүмбэр сумын алдарт уяач Д.Цэгмидийн бор
Шүдлэн
1.    ДУА-ийн цагаандэлгэр сумын харъяат аймгийн алдарт уяач Г.Отгонгэрэлийн ухаа хонгор
2.    ГСА-ийн Сүмбэр сумын харъяат САУ Э.Эрдэнэчулууний хээр
3.    ГСА-ийн Сүмбэр сумын харъяат САУ О.Түвшинбатын хээр
4.    ДУА-ийн баянжаргалан сумын харъяат Б.Цолмонбаатарын Загал
5.    ДУА-ийн Баянжргалан сумын харъяат С.Сүхбаатарын зээрд
Даага
1.    ГСА-ийн Сүмбэр хурд галын Ж.Батбилэгийн хар
2.    Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын САУ Бат-Өлзийгийн Халтар
3.    ГСА-ийн Сүмбэр сумын залуу уяач Д.Батнасангийн Зээрд
4.    ГСА-ийн Сүмбэр сумын харъяат Цагдаагийн хэлтсийн дарга, Ц.Баярсайханы Зээрд
5.    ГСА-ийн Сүмбэр сумын харъяат С.Наранбилэгийн хар  тус тус айрагдаж түрүүлэн уясан эзэн унасан хүүхэд хурсан олноо баясган дэнж хотойтол сайхан наадлаа.