УИХ-ын 126 гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн гишүүн ёс зүйн зөрчил гаргаад байгаа юм. Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын даргын зөвшөөрөлгүй гадаад улс руу зорчсон, бараа бүтээгдэхүүн сурталчилсан, худалдаалсан зэрэг асуудал үүсээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэх албан бичгүүд ёс зүй, дэгийн байнгын хороонд ирээд байгаа юм.
Тиймээс тус асуудлын талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа.
Тэрээр, УИХ-ын гишүүний хувьд өндөр ёс суртахууны хайрцаганд байх ёстой гэдгээ өөрөө ухамсарлах ёстой. М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой албан бичиг өчигдөр ёс зүй, дэгийн байнгын хороонд ирсэн. Манай байнгын хорооноос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад ажиллаж байна. 14 цагаас хуралдаж шийдвэр гарна.
М.Нарантуяа гишүүнтэй өөртэй нь бас уулзаж байгаа. Дүрэм журам хуулийн дагуу бид ёс зүйн асуудал ярихаас өөр аргагүй байгаа. Энэ нь ёс зүйн доголдол мөн үү гэвэл мөн. Парламентын гишүүн нь иймэрхүү хэмжээнд хараал, ерөөл хэлдэг олон нийтийг буруу зүйлд турхирдаг.
Өнөөдрийн 126 гишүүн дунд ардаа бизнес эрхэлдэг маш олон гишүүн байгаа. Тэд энэ бүгдээсээ татгалзаж, олны дуу хоолой болж байгаа. Тиймээс олонхийн жишгээр хуулиа мөрдөх ёстой.
УИХ-ын тамгын газраас бүтэн өдрийн сургалт зохион байгуулж танилцуулсан. Мөн энэ хүний өөрийнх нь эрх үүргийн хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа УИХ-ын тухай хууль, бусад ёс зүйн дүрэм гэсэн зүйлүүдтэй өөрөө танилцаж байх ёстой. Энэ бол парламентын гишүүний үүрэг. Бичиг үсэг тайлагдсан хүн бол өөрөө олоод уншчих байх гэж харж байгаа. Мөн УИХ-ын гишүүн хил нэвтэрч байгаа тохиолдолд заавал УИХ-ын даргаас чөлөө авч, албан ажил уу хувийн ажлаар явж байна уу гэдгээ тайлбарлах ёстой байдаг гэлээ.
Шууд дамжуулалт: