Он дамнан баригдаж буй Яармагийг нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил хэзээ дуусаж, ашиглалтад орох вэ?
2022 оны 9 дүгээр сард Яармагийг нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил эхэлж, 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн Нийслэлийн төсөвт 77,3 тэрбум төгрөгийг суулгасан.
Гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Яармагийг чиглэх түгжрэл 50 хувь буурна гэж холбогдох албаныхан тооцоолж байв. Бүтээн байгуулалтын ажил удааширч, улсын төсвөөс жил бүр татаас авсаар гурав дахь жилтэйгээ золгож байна.
Уг бүтээн байгуулалтыг “Мотор сервис”, “Тэргүүн саруул зам”, “Туулын гүүр далай” ХХК-ууд гүйцэтгэж эхэлсэн. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдахаар төлөвлөсөн.
Үүнд:
Гүүрэн байгууламжийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээж, наймдугаар сард тохижилтыг дуусгана гэж мэдээлсэн.
Гэвч өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотод орсон борооны улмаас гүүр ашиглалтад орохоосоо өмнө усанд авсан. Тухайн үед албаныхан гүүрний автозамын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Бидний зүгээс өдөр бүр гүйцэтгэгч компаниудад хяналт тавин ажиллаж байна гэх тайлбар өгсөн боловч гүүрэн байгууламжийн ажил одоог хүртэл дуусаагүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна.
Нийслэлийн төр захиргааны байгууллагууд Яармаг руу нүүснээр Яармагийг чиглэх хөдөлгөөн улам нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар “Яармагийн түгжрэл ирэх жил цэгцэрнэ” гэж ам гарсан юм. Ямартай ч 2024 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Яармагийн гүүрэн байгууламж ашиглалтад орж амжсангүй...
Өмнөх сурвалжилгуудыг үзэх: