Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна. Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тасдах нь хууль бус үйлдэл болдог. Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас анхаарууллаа.
Түүнчлэн хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байгаа гэв.