Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.08.26 12:06
2986
Б.Жаргалан: 2023-2024 оны хооронд улсын төсвийн зарлагын хэмжээг 8 их наядаар нэмэгдүүлж байгаа

УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас төсвийн тодотголын хүрээнд байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр" Ээлжит бус чуулганаар ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг эдийн засагч хүний хувьд төсвийг хэт огцом тэлж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. 

Төсвийн тодотголоор 3,1 их наядаар төсвийн зарлагыг нэмэгдүүлж байгаа, ингэснээр 2023-2024 оны хооронд улсын төсвийн зарлагын хэмжээг 8 их наяд буюу 35 хувиар нэмэгдүүлж байгаа юм.

Монголын эдийн засаг энэ их тэлэлтийг даахгүй, эргээд төлбөр нь ард иргэдийн амьжиргаа, өртгийн өсөлт зэргээр иргэд л төлөх болно гэсэн үг. Батлагдсан төсвийнхөө хүрээнд тодотголоо хийгээч ээ гэдэг саналыг удаа дараа тавьж байгаа" гэв. 

Шууд дамжжулалт үзэх: