Хичээлийн шинэ жил хаяанд ирж, хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Учир нь нийт их дээд сургуулийн 90 хувь нь Нийслэлд төвлөрдөг. Жилд 40 мянга гаруй оюутан ирж, 20 орчим хувь нь л дотуур байранд орж чаддаг. Дотуур байранд орж чадаагүй оюутнууд түрээсийн байр, хажуу өрөөний эрэлд гардаг. Түрээсийн байр хайж байгаа иргэдэд байрны үнэ өсөхөөс эхлээд барьцаа мөнгө болон 3-6 сарын түрээсийг нэг доор авдаг нь хүндрэл болдог байна.
Түрээсийн орон сууцны үнэ байршил болон м.кв-аас шалтгаалан:
Түрээсийн нөхцөл хамгийн багадаа 2+1 болон түүнээс дээш байгаа бөгөөд сар сардаа төлбөрөө төлөх боломжтой байр бараг л байхгүй.
Манай улсад түрээсийн байрны үнийн зохицуулалт байдаггүйгээс шалтгаалж, иргэд залилуулах, хохирох тохиолдол нэмэгдсээр байна. Хохирлоо барагдуулж чадаагүй иргэд жагсаал хийж, шүүхийн хаалга сахих тохиолдол элбэг. Харин Солонгос, Япон зэрэг Азийн улс орнуудад түрээсийн байрны стандарт, үнийг тогтоосон байдаг. Тодруулбал, Солонгост түрээсийн байрны үнийг 300-800 мянган воны үнэтэй байхаар хуульдаа тусгажээ.
Монгол улсад түрээсийн байрны үнэд зохицуулалт нэн шаардлагатайг жил бүрийн үнийн өсөлт, хохирсон иргэдийн тоо харуулсаар байна.