Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Спорт
2024.08.29 15:42
3819
“Заан Жимни”-гийн Эзнээр Монгол Улсын Арслан Баярсайханы Орхонбаяр тодорчээ

Тулгар төрт улс байгуулагдсаны 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Ардчилсан хувьсгалын 34 жилийнойн Үндэсний их баяр наадмаар БРИДЖ МОТОРС ХХК-ийн зүгээс тогтоосон болзол хангасан бөхөд 4 дахь “ЗААН ЖИМНИ” 3 хаалгатай автомашинаа бай шагнал болгон гардуулахаар болсоноо наадмын өмнө зарласан билээ. Уг болзол нь улсын баяраар “Долоогийн даваанд тунан барилдаж давсан” гэсэн ганцхан өгүүлбэр юм.

Өнгөрсөн 2 удаагийн наад(2022, 2023 оны)-маар “ЗААН ЖИМНИ”-гийн эзнээр долоогийн даваанд тунан барилдаж давсан Монгол улсын Заан Завхан аймгийн Яруу сумын уугуул Мөнхтөрийн Лхагвагэрэл, Монгол улсын Арслан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэдэнсодномын Бямба-Отгон нар байсан билээ.

Тэгвэл энэ наадмаар дээр дурьдсан болзолын дагуу Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын уугуул Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь Долоогийн даваанд нь Ховд аймгийн Булган сумын уугуул Монгол улсын Харцага Ганбаатарын Ганхуягтай тунан, уран мэхийг уралдуулан барилдаж давсанаар “Заан Жимни”-гийн болзлыг хангасанюм. Энэхүү шийдвэрээ МҮБХ болон Бридж Моторс ХХК хамтран гаргалаа.

“Заан Жимни” бай шагнал нь үндсэн зорилго гурван зорилготой

Аливаа улс орон үндэсний соёл, ахуй, уламжлалдар суурилан хөгжих нь хамгийн найдвартай бат бөх хөгжлийн замнал болдог. Иймээс Үндэсний бөхийн спортоо дэмжих.

Монгол бөх нь дэлхийн хэмжээнд бөхийн спортын анхдагч спортын нэг бөгөөд, Монгол улсад залуус улсын цолонд хүрэхэд олон жилийн уйгагүй хөдөлмөрийг зарцуулдаг.Нөгөө талаас ямар ч хүн улмаар Монгол хүүхэд, залуус багаасаа бөхийн болон бусад  спортоор хичээллэн бие бялдрын өв тэгш хөгжилтэй болсноор оюун санааны хөгжил сайтай, хаттай болдог нь нийтлэг жишиг юм. Иймээс залуусаа бөхийн спортоор хичээллэхэд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх, мөн бөхчүүдээ дэмжих зорилготой.

Зах зээлийн нийгэмд ямар ч компани маркетингийн үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүнээ суртачилдаг бөгөөд энэ шийдвэрт аль нэгэн хөндлөнгийн этгээд оролцох нь зохимжгүй юм.

Иймд Бридж Моторс ХХК-ны зүгээс ирэх 9-р сарын дундуур буюу намрын дунд сарын билэгт сайн өдрийг сонгон, бай шагналаа гардуулахаар зэхэж байгаагаа Та бүхэнд мэдээлэхэд таатай байна!

Энэ жилийн “ЗААН ЖИМНИ”-гийн эзнээр тодорсон Монгол улсын Арслан Б.Орхонбаяртаа баяр хүргэхийн сацуу Спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!