Чансаа өндөр 24 гольфчдын дунд зохион байгуулагддаг "M Cup Team Match Play" тэмцээн энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Мт. Богд талбайд болох юм. Тус тэмцээнд "Juveniles" багийн 12 тамирчин оролцоно. Харин “M CUP” баг хоорондын “matchplay” тэмцээн нийт 54 нүхэнд 3 өөр форматаар зохиогдохоор болжээ.
Багын эхний 6 гишүүн 2024 онд WAGR (World Amateur Golf Rankings) оноо олгох тэмцээнүүдэд чансаагаараа тэргүүлсэн тоглогч нар юм. Тийм учраас ямар нэгэн шалгуурт орохгүй шууд тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тэдний нэг нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Самади юм.
Харин Vintages багийг Д.Хатанбаатар ахлан оролцоно. Тэрээр мөн л чансаа өндөр тамирчдын нэг юм.