Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.06 13:36
1530
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн төрсөн ах Ж.Баяржавхлан бууриа сэлгэн НИТХ-ын сонгуульд хүч үзнэ

Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Алдаржавхлангийн төрсөн ах Ж.Баяржавхлан НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас 9 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр болжээ.

Ж.Баяржавхлангийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол 2024 оны УИХ-ын сонгуулиар ИЗНН-аас нэр дэвшин өвдөг шороодсон. Хоёр ч сонгуульд хүч үзсэн ч суудал авч чадаагүй тэрээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бууриа сэлгэн Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа юм.

Ж.Баяржавхлан нь “Тауэр пропертис” ХХК, “Пауэр бласт групп” ХХК, “Пауэр автоматив” ХХК, “Пауэр бласт” ХХК, “Эксплозивс эксперт” ХХК, “Бэст минералс” ХХК, “Ихэр наяд” ХХК, “Наяд” ХХК, “Мэжик бласт” ХХК, “Тайгын цамхаг” ХХК, “Гинжит дуулга” ХХК гэсэн 11 компанийг эзэмшдэг.

Тэрээр, 2001 онд  АНУ-ын Питсбургийн их сургуульд суралцахдаа 29,917 ам.долларын зээл авсан байдаг. Улс төрийн ямар ашиг сонирхол байгааг мэдэхгүй, ямартай ч эцсийг нь үзэхээр шийдсэн бололтой.

Шарыг харж шарваж, улааныг харж урвадаг өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй түүнийг иргэд сонгох болов уу...