Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2024.09.09 09:52
4229
Цэцэрлэгт бүртгэлгүй, түр оршин суугчид хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой

Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 5-нд эхэлсэн бөгөөд 15-ныг хүртэл цахимаар үргэлжилнэ. Цахим бүртгэлийг "И-Монголиа"-гаар дамжуулан хүлээн авах юм.

  Нэгдүгээр шатны бүртгэлд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой. 

Бүртгэлд:
 
-Бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
Эцэг эхчүүдийн анхааралд:
-Түр оршин суугч нь амьдарч буй дүүргийнхээ хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д түр оршин суух хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай.
-Элсэлтийн бүртгэлийн хариуг 2024 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ.
 
Сануулахад, нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авч цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 103.999 хүүхэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгосон юм.