"Эрдэнэсийн эрэг- гэх компанийг 2017 онд ИТХ-аар байгуулжээ. Тус компани нь 500 тэрбумын үнэлгээтэй, 2 тн алтны нөөц бүхий ордын 34 хувийг төв эрдэнэсийн сан, 66 хувийг нь "Голд харбер" гэх компани эзэмшихээр тохиролцсон байгуулсан гэх мэдээлэл байгаа юм. Гэвч тус компанийн эцсийн өмчлөгч нь "Голд Харбер" гэх компани болсон талаар тодрууллаа.
Тэрээр, Тус компанийг 2017 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр байгуулсан. Энэ дээр зөв тайлбар хийх хэрэгтэй. Аймгийн төсөв хөрөнгө оруулах зорилгоор байгуулсан. Гэхдээ 21 мянган га газраар байгуулсан. Одоогийн байдлаар 2300 га дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төв эрдэнэс 44 хувь эзэмшсэн хэвээр байгаа. 66 хувийг голд харбер эзэмшиж байгаа. 500 тэрбумын үнэлгээтэй эсэхийг мэдэхгүй нөөцийг нь тогтоогоогүй байгаа. Ийм газар байгаа, ийм байгаа гэх таамаг л байгаа. Одоо үйл ажиллагаа явуулна гэхээр шүүх дээр 4 жилийн хугацааг өнгөрөөсөн. Ард иргэдийн хувьд ухуулна ухуулахгүй гээд янз бүрийн улс төр яваад хэрэгжээгүй.
Би 2020 онд ажлаа хүлээж авсан. Гэтэл Заамарын засаг дарга уул уурхайн ажлын төлөвлөгөөг батлаагүй. Шүүхээр явж явж 2022 онд ажил хийх зөвшөөрөл нь гарсан. Дүрмэндээ өөрчлөлт орсон юм байхгүй.
Туз-д манайхаас 3 хүн айлаас 6 хүн байдаг.
Шууд дамжуулалт: