"Парис 2024" паралимпын наадамд пауэрлифтингийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ, багш дасгалжуулагчийн хамт эх орондоо газардлаа. Э.Содномпилжээ "Намайг дэмжсэн бүх ард түмэндээ баярлалаа. Биеийн тамир спортын улсын хороо, ДХИС дэмжсэн хүмүүстээ баярлалаа. ДХИС-ийн үе үеийн төгсөгчиддөө 90 жилийн баярын мэнд хүргэе. Хүн өөрөө хөдөлмөрч, тууштай байвал хаа хүрч болохыг өөрийн биеэр үзүүлэхийг хичээлээ. Тэмцээнд оролцож байгаагаас түрүүлэх л гэж очно шүү дээ.
Бид хоолзүйчгүй, сэтгэл зүйчгүй явсан. Дасгалжуулагч нар л хоолзүйч, сэтгэлзүйч болсон.
-Монгол Улсын хувьд анхны иж бүрэн медальтан боллоо. Яг медалиа авж байх үед хамгийн түрүүнд хэнтэй холбогдмоор санагдсан бэ?
-Хамгийн түрүүнд ээжтэйгээ шүү дээ. Аав маань бурхан болсон ээжтэйгээ л холбогдсон. Ээжтэйгээ л холбогдсон. Ээждээ маш их баярлалаа гэж хэлье. Нарт орчлонд хүмүүний амьдралд амьдрал бэлэглээд өнөөдрийг хүртэл амжилт гаргах үндэс суурийг тавьж, ард минь асаалттай танк шиг байсан ээждээ маш их баярладаг маш их хайртай. Тэр хүн хэрвээ байгаагүй бол Э.Содномпилжээ гэдэг хүн бас байгаа ч үү үгүй ч уу.
-Таны амжилтын нууц юу вэ?
-Дасгалжуулагч, тамирчин аль аль нь сайн, тамирчин өөрөө зорилготой тууштай байж хамтын хүчээр амжилт гаргана. Ганц тамирчин тууштай сайн байгаад дасгалжуулагч муу байвал амжилт гаргахгүй. Өнөөдрийн өндөр амжилт гаргах гол үндэс тамирчин, дасгалжуулагчтай хамтран ойлголцож, бие биенээ мэдэрч, тууштай байх л хамгийн гол нууц. Аав, ээж маань цэргийн хүн бий. Гүргэр байх, тэсвэр хатуужилтай байх гэхчилэн тэдний маань нөлөөлөл бий.
Нэг олимп дуусаад дараагийн олимп өнөөдрөөс эхэлнэ
Киргиз улсад есдүгээр сарын 21-28-нд энгийн төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Маргаашаас эхэлж тэмцээн уралдааны бэлтгэлдээ орно" гэлээ.