Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.10 08:23
2684
Нүүрсний хулгайд холбогдсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар маргааш давж заалдана

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 22-ны өдөр товлогдсон хэдий ч хэрэгт холбогдох материалууд дутуу гэх шалтгаанаар хойшилсон юм. 

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 шүүгчдэд торгуулийн ял оногдуулсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал маргааш болох аж.