Монголын авто замчдын холбоо болон Замчин залуучуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны зүгээс "Олон нийтийн сүлжээнд авто замчдын мафи үүссэн тухай буруу зөрүү мэдээлэл тарж байна. Улс төрөө замчдаас хол хий гэж хэлмээр байна. Монгол цөөхөн хэдэн чулууны компани бий. Бетонон хашлага богино настай, чулуун хашлага илүү эдэлгээ сайтай байдаг. Жишээлбэл, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн хашлагыг 20 жил солиогүй. Бетонон хашлагаас 2-3 дахин үнэтэй зардлаар чулуун хашлагаар сольчихвол 20-30 жилийн насжилттай байна. Их бүтээн байгуулалтад оролцсоноороо замчид бид муу нэртэй болж байгаад сэтгэл дундуур байна. Урд хилээр чулуун хашлага 35 мянгаар орж ирж байгаа. Гэтэл сошиал дээр 12 мянгаар орж ирж байна гэж худал мэдээлэл тавьснаар замчид бид улс төрчидтэй нийлж зөрүү мөнгийг нь идэж байгаа мэтээр буруу мэдээлэл тарж байна.
н.Даваацэрэн "Гаалийн мэдээллээр нэг килограмм бродюрыг 0.58 юаниар худалдан авч байгаа. Нэг ширхэг бродюр 130 кг жинтэй гэж бодохоор 178 юань буюу 36.946 төгрөг болж байгаа юм. Татвар нь хуулиараа чулуун бродюр 20 хувь, НӨАТ-ын татвар 10 хувь гээд 30 хувийн татвартай. Нэг бродюр дээр 20.900 төгрөгийн гаалийн татвар төлж байгаа. Дараагийн зардал нь Замын-Үүд-Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардал нь нэг машин таван сая төгрөг. Нэг машин 27 тонн чулуун бродюр ачих боломжтой. Нэгж үнээр тооцвол нэг ширхэг бродюр 25 мянган төгрөгийн зардлаар хотод ирж байгаа. Цаг хугацаа давчуу хоёр сарын хугацаа байгаа учраас вагоноор тээвэрлэх боломжгүй байна. Зөвхөн хотод тээвэрлэн ирэхэд 87 мянган төгрөгийн зардлаар орж ирж байна" гэв.