Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Live
2024.09.10 15:37
4136
Нийслэлд түр оршин суугчид хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой

Энэ сарын 15-н хүртэл цэцэрлэгийн хоёр дахь ээлжийн бүртгэл эхэлсэн. Цэцэрлэгийн бүртгэлээс хоцорсон, түр оршин суугчид хүүхдээ энэ үеэр бүртгүүлэх боломжтой гэсэн үг юм.

Энэ талаар  БГД-ийн 14-р хорооны зохион байгуулагч Б.Лхагвасүрэн "Түр оршин суугч түрээсийн гэрээ хийсэн баримтаа хороон дээр авчирч бүртгүүлнэ. Улмаар хорооны зохион байгуулагчтай уулзаж түр оршин суугчийн тодорхойлолт авж, программ дээр шивэхээр  үндсэн хаягнаас хасалт хийгдэж,  түр оршин суугч гэх мэдээлэл  и монголиа дээр автоматаар бүртгэгддэг.

И монголиа нь болохгүй байна, ойлгохгүй байна гэсэн ганц нэг иргэн ирж байна. Тэдгээр иргэдийг түрээсийн гэрээгээ эх хувиар нь, хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй хамт авчирч, хорооноос түр оршин суугч гэх бичиг хийлгүүлэн цэцэрлэг дээр биеэр очиж бүртгүүлэхийг зөвлөж байгаа. 

Манай хорооны хувьд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 80 хувиас дээш байна. Хоёр дахь бүртгэл эхэлснээс хойш түр оршин суугчид хүүхдээ их бүртгүүлж байна. Түр оршин суугч зургаан сараас дээш гэрээ хийсэн байх шаардлагатай. Эсвэл тухайн хаяг дээрээ зургаан сараас дээш хугацаанд амьдарсан байх шаардлагатай.  Дөнгөж нүүж ирсэн, нэг сараар түрээсээ төлдөг хүмүүс үүнд хамрагдах боломжгүй " гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: