m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.14 14:59
53
Хятадууд хөлбөмбөгт хүч үзэхээр шийдэв үү

Олон улсын хөлбөмбөгийн холбооны жагсаалтаар БНХАУ энэ жил доогуур буюу 103-т жагссан. Тиймээс тэд хөлбөмбөг гэгч спортыг хөгжүүлэхээр шийдсэн бололтой. Тэд саяхан Гуандун мужид “Evergrande” хэмээх хөлбөмбөгийн академи байгуулжээ. Тус сургуулийн хөлбөмбөгийн бэлтгэлийн талбай 6000 м/кв, оюутны байр 21000 м/кв, стадиум 3000 м/кв зэрэг том талбайтай учраас дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн сургуульд тооцогдаж буй аж.  

Мөн тэд Пабло Амог тэргүүтэй Реэл Мадрид багаас дасгалжуулагчдаа авсан байна. Дасгалжуулагч нь Испаниар заавар өгөхөд Хятад руу буулгаж орчуулж өгдөг дүр зураг хаа сайгүй харагдаж байгаа гэнэ.

Гэхдээ энэхүү сургуулийн төлбөр нь жилд 6000 ам.доллар учраас гэр бүлүүдэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байх нь харагдаж байгаагаас гадна тус улсын хүүхдүүд ихэвчлэн сагсан бөмбөг сонирхдог нь мөн асуудал болоод буй аж. 

Г.Төгөлдөр