Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.09.11 15:40
1995
Монголбанк инфляцыг 5 хувьд хүргэхийн тулд бодлогын хүүгээ өсгөвөл юу болох вэ?

2025 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанк боловсруулж олон нийтээс санал асуулга авч байгаа. Манай улсын инфляцыг сүүлийн гурван жил 6 хувьтай, ирэх 2 жил ч мөн адил 6 хувьтай байх зорилго тавьж баталсан. Харин 2027 оноос инфляцын зорилтыг 5 хувь болгох зорилт гаргасан. Тиймээс  5 хувь руу буулгах мөнгөний бодлогыг одооноос хэрэгжүүлэх шаардлагатай.

Үүний тулд цаашид доорх гурван зорилтод анхаарах шаардлагатай юм. Үүнд:

  1. Макро эдийн засгийн бодлого
  2. Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд
  3. Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд 11 дэд зорилтыг томъёолж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

Энэ жилийн хувьд 126 гишүүнтэй шинэ парламент бүрэлдэж, төсвийн тодотголоор их хэмжээний мөнгө нэмсэн. Мөн ирэх онд цалин, тэтгэвэрийг 6 хувь болгон нэмэгдүүлж, төсөв тэлэх тооцоолол гараад байгаа.

Төсөв тэлснээр бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж, инфляц дахин нэмэгдэх эрсдэлтэй.

Харин Монголбанкнаас инфляцыг таван хувьд хүргэхийн тулд бодлогын хүүгээ өсгөнө. Үүний үр дүнд зээлийн хүү өсөх юм. Ингэснээр хувийн хэвшилд олгож байгаа зээл ч дагаад багасна. 

Өөрөөр хэлбэл Монголбанк зээлийн хүүгээ өсгөвөл бүх дарамт хувийн хэвшил болон ард түмний нуруун дээр очино гэсэн үг юм. Үүний цаана нийгэмд ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэх эрсдэл үүсэхийг эдийн засагчид хэлж байна.

Шууд дамжуулалт: