Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2024.09.11 16:04
4926
Вэйп хэрэглээд хорт хавдар туссан гэх мэдээ худал

Сүүлийн үед сошиал орчинд нэгэн мэдээлэл тархаад байгаа нь “Насанд хүрээгүй хүүхэд Вэйп буюу цахилгаан тамхи хэрэглээд улаан хоолойн хорт хавдар туссан, бөөлжиж эмнэлэгт хүргэгдсэн” гэх мэдээллүүдийг хувь хүмүүсийн сошиал хаягаар, мэргэжлийн байгууллагын эх сурвалжгүй түгээж байгаа нь ор үндэсгүй мэдээлэл ажээ.

Хэдийгээр вэйп буюу цахилгаан тамхийг насанд хүрээгүй хүүхэд хэрэглэж байгааг эсэргүүцэж, сэрэмжлүүлж байгаа мэт боловч эрүүл мэндийн ноцтой шалтгааныг эх сурвалж, нотолгоогүй түгээж байгаа нь зах зээлийн өрсөлдөөн гэж харахад хүргэж байгаа юм.

Энэ мэт мэдээлэл түгээж байгаа иргэд, олны танил хүмүүс худал мэдээлэл тарааснаар хуулийн өмнө хариуцлага хүлээх шалтгаан болдгийг сануулахад илүүц биз.

Харин цахилгаан тамхины хэрэглээ, худалдааг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч буй энэ үед мэргэжлийн байгууллагууд ямар байр суурьтай байгаа нь одоо ч тодорхой биш байна.

Нэмж хэлэхэд жил бүр утаат янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр 8 сая хүн нас бардаг бол цахилгаан тамхи үүссэнээс хойш 23 жилийн дотор 68 хүн нас баржээ.

Иймд иргэд та бүхэн аливаа нэг мэдээлэлд шинжлэх ухаанч байдлаар хандаж, баталгаатай эх сурвалжийн мэдэгдлийг хүлээж авдаг байхыг уриалж байна.