Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.09.11 17:01
2646
Сурагчид нь сургуульгүй, багш нь ангигүй хичээлийн шинэ жил эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэх нь  энгийн үзэгдэл болжээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо энэ хичээлийн жилд 40 мянга орчмоор өсөх тооцоолол гарсан.  Мөн Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн талаар мэдээлсэн.  Харин нийслэлийн ерөнхий боловсролын 7-р сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Тиймээс тус сургууль дээр очиж нөхцөл байдлыг сурвалжилснаа уншигчдадаа хүргэж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 7-р сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Ц.Ганбаатар:

2024-2025 оны хичээлийн шинэ жилд 7-р сургууль 59 бүлэгт 2300 гаруй сурагчтай хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн. Сургуулийн хувьд  350 хүүхдийн багтаамжтай ч 2300 гаруй хүүхэд хичээллэж, ачаалал нь хэтэрсэн. Мөн өргөтгөлөө нурааж, шинээр барих ажил эхлүүлсэн.

Одоогийн байдлаар 59 бүлгийн 35 бүлэг нь өөр өөр сургуулиуд дээр хичээллэж байна. Иймээс 89-р сургууль болон 161-р сургууль дээр хичээллэж байна. Мөн 11-р сараас хувийн сургуулийн байранд 20 ангиа хичээллүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажил нь бүтвэл 89-р сургууль дээр хичээллэж байгаа сурагчдаа шилжүүлэх юм.

-Өргөтгөлийн ажил хэзээ эхэлсэн бол хэзээ дуусах бол

Өргөтгөлийн ажил өнгөрсөн 5-р сараас эхэлсэн. Нураалтын ажил дууссан. Шинээр барих ажил одоогийн байдлаар эхлээгүй байгаа. 10-р сараас барилгын ажил эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Г.Заяажаргал 7-р сургуулийн Нийгмийн ажилтан:

- 7-р сургуулийн 300 гаруй сурагч 161-р сургууль дээр хичээллэж байгаа. Тиймээс 161-р сургуульд ачаалал үүсэж байгаа бол уу

- 161-р сургуультай манай сургууль хамтарч ажиллаж байгаа. 10 бүлэг буюу 5 анги хичээллэж байна. Стандартын орчинд хичээллэж байгаа. Багш нар коридортоо байрлаж, хичээлээ зааж байгаа.

- Нэг анги 35-44 хүүхдийн анги дүүргэлттэй хичээллэж байгаа. Энэ жилээс туслах багшийг ажиллуулах шийдвэр гарсан. Танай сургууль дээр туслах багш хичээллэж байгаа юу

- Одоохондоо туслах багш ажиллуулахгүй байгаа. Туслах багшийн орон тоо байхгүй байгаа.

-Багш нарын хувьд коридорт ажиллаж байна. Энэ нь багш нарт ямар нэгэн хүндрэл үүсгэж байгаа бол уу

- Багш ажилчдын хувьд тух тохьгүй. Олон цаг хичээл заасан багш нар цай ундаа уух ч боломжгүй хэцүү байгаа. Завсарлагаагаар гарч ирж 5 минут орчим амраад хичээлдээ ордог.

Сурагчид: 161-р сургууль цайны газаргүй учир олон цаг хичээлд суухад хэцүү байдаг. Сургууль гэр хоёрын зай холдоод хэцүү байгаа. Гэхдээ адилхан анги, танхим учир их хүндрэлтэй зүйл байхгүй байгаа.

Шууд дамжуулалт: