Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хоорондоо арсалдах ардчилсан нам, хөнжил дотроо хөлөө жийлцэх Иргэний зориг ногоон нам, өрхийн тэргүүн нь гэртээ үзэгдэхгүй Үндэсний эвсэл, МАН-тай өвөр түрүүгээ нийлүүлсэн ХҮН нам сөрөг хүчний үүргээ биелүүлж чадаж байна уу ?
Овоо дориун дуу хоолой УИХ-д орлоо гэтэл сөрөг хүчнээ хийх үүрэгтэй ИЗЗН-ын дэд дарга М.Нарантуяа Нара нам дотроо алалцаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн тайлангаа гишүүддээ танилцуулахыг шаардав. Тэрээр, “Энэ намд зориулсан мөнгө санхүүгээ юунд, хэрхэн, яаж зарцуулсныг мэдэх эрхтэй биш үү. Нам дотроо булхай булзаатай байж нийгэмд сайн сайхныг тогтоох гээд байгаа юм бэ” гээд намынхаа чатыг нийтэд дэлгэв.
Уг нь тэд тогоо тойрсон асуудал биш улс эх орны хэтийн төлөвлөгөөг хэлэлцэж, тулгамдсан олон асуудал дээр цэц булаалдаж баймаар сан!