Дүн өвлийн хүйтэн эхлээгүй байхад нэг гэр бүлийн гурван гишүүн угаартсан дуудлага өчигдөр буюу энэ сарын 11-нд гарчээ.
Харин 2023 оны тоон мэдээллээс харахад угаартаж 57 хүн амь насаа алдсан гэх харамсалтай тоо гарсан байна. Үүнийг 2019, 2020 онтой харьцуулахад угаарын хийн хордлогын улмаас нас баралтын тоо 20-30 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм.
Улаанбаатар хотын утааны асуудал 2000 оноос эхлэлтэй. 24 дэх жилтэйгээ золгож буй тус асуудлын шийдлийг өнөөдөр ч олоогүй хэвээр.
Улсын хэмжээнд 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 25-ний өдрийн байдлаар 2679 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан 2209, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эдгэрч гарсан 413, нас барсан 57 тохиолдол бүртгэгджээ.
Харин угаарын хийн тохиолдол байршлаар нь аваад үзвэл:
Харин улсын хэмжээнд 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс 7-р сарын 27-ны өдрийн байдлаар 1.478 иргэн угаарын хийн хордлогод өртжээ. Үүнээс эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч буцсан 1.275, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эдгэрсэн 172, нас барсан 31 тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал,
2019 оны 5-р сарын 15-аас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Ингэснээр бид сайжруулсан шахмал түлш хэрэглээд дөрвөн жилийн нүүрийг үзэж буй юм.
Харин энэ жилийн хувьд 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Гэвч одоогийн байдлаар шахмал түлшний 86 хувийг бүрдүүлээд байна. Албаныхны зүгээс сайжруулсан шахмал түлшний чанар стандартыг сайжруулсаар байгаа гэдэг ч иргэд тус түлшний чанар, аюулгүй байдалд иргэд эргэлзсээр хэвээр байгаа. Учир нь угаарын хийнд хордсон, нас барсан иргэдийн тоо нэмэгдсээр байхад яаж ч итгэх билээ.
Шахмал түлшний найрлагын 20-30 хувьд нь барьцалдуулагч түүхий эд оруулдаг. Энэхүү барьцалдуулагч бодисын 50 хувийг дотоодоос, үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг.
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш угаарын хийн хордлого, нас баралтын тоо буурахгүй, өссөөр. Үүнээс үүдэн цахим сүлжээгээр барьцалдуулагч бодис химийн орц найрлагатай гэх мэт мэдээллүүд ч одоог хүртэл гарсаар.
Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээ 1200 микрограмм метр куб байх ёстой гэж үздэг. Харин одоогийн түлш дэх хүхрийн хэмжээ 600 микрограмм метр куб буюу 50 хүртэл хувиар буурсан байгаа нь стандарт үзүүлэлт гэж албаныхан мэдээлж байна.
Гэвч иргэд галаа буруу түлж, өөрсдийн буруугаас угаартаж хордож, амь насаа алдсаар байна уу гэх хариултгүй асуулт одоо ч байсаар байна.