m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.14 16:27
2354
Эрүүл мэндэд тустай ногоо: Базилик

Үндэстэн бүрийн гал тогоонд түгээмэл хэрэглэгддэг супер хүнсний ногооны нэг бол базилик. Эмчилгээний увидастай төдийгүй бүсгүйчүүдийн гоо сайхны жорд ч зүй ёсоор бичигдэх ёстой юм. Олон үндэстэн гал тогоондоо базиликийг "гайхамшигт ногоо" хэмээн нэрлэдэг. 

Базиликийг хөрснөөс нь салгаж гал тогоонд залж оруулсан түүхэн гавьяа иранчуудад хамааралтай. Өдгөө дундад Азийн гал тогоонд өргөнөөр ашиглагддаг. Энэтхэгчүүд ч энэ ногоог хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг төдийгүй "хаан ногоо" хэмээн нэрлэдэг. Тэд эл ургамлын анхилуун үнэр нь тархины эд эсийг тэтгэж, мэдрэлийн тогтолцоог дэмждэг увидасыг нь таньсан биз.

Өдгөө базилик нь олон сортынх байдаг бөгөөд "газар дундын тэнгис" болон "азийнх", "нимбэгний"  хэмээн олон төрөл бий. Нил ягаан өнгийн цэцэгтэй эл ургамал нь хүний эрүүл мэндэд ашигтай төдийгүй бүсгүйчүүдийн гоо сайханд тун их ашиг тустай. 

Бүх төрлийн салатыг тансаг аагтай болгоно. Улаан лоольтой маш сайн хосолдог. Манайд хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Зуны цагт гэрийн нөхцөлд тарьж болно, өвлийн улиралд ургалт нь удааширдаг. Олон төрлийн эрдэс бодисын агууламжтай. 

Эрт үеэс эхлэн ургамлын цэцэг, навчис, үндэсний анхилуун хэсгээс эфирийн тос гаргаж хүний биеийг эмчилж, эерэг үр дүнд хүрч болдог гэдгийг хүмүүс мэддэг байжээ.

Гэхдээ цэвэр эмчилгээнд ашиглаж болдог гэдгийг нь XX зууны эхээр олж тогтоосон байна. Эфирийн тосыг ямарч тохиолдолд хэрэглэсэн хүний биеийн хэвийн байдлыг хадгалах үйлчилгээ үзүүлдэг байна.

Химийн бусад бодисыг бодвол, хүний биеийн ямар нэгэн хэсэг гэмтсэн үед эмчилж чаддаг гэнэ. Халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг тул төрөл бүрийн нянг устгаж, шархыг түргэн анагаадаг байна. Эндорфин. серотонин гэх мэт хүний биед байдаг өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй бодисыг идэвхжүүлж, харилцан үйлчилдэг байна. Фитонциды, каротин, C, B2, PP болон рутин зэрэг эрдэс агуулдаг. 

Хүний зөвхөн биенд нөлөө үзүүлэхээс гадна сэтгэл санааны хувьд тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг ажээ. Эфирийн тосны эмчилгээний хэд хэдэн арга байдгийн хамгийн эртний уламжлалтай нь, халаасан эфирийн тосны уурыг үнэртэх арга юм. 

Улаан лооль базиликтай шөл

Орц:

1,5 кг улаан лооль 

2 ширхэг сонгино 

6 хумс сармис

30 гр цөцгийн тос 

800 гр улаан лоолийн шүүс

600 гр шинэхэн базилик

1 цайны халбага тимьяна

1 л. тахианы махны шөл (бульон)

1 хоолны халбала хара о перец

Чидун жимсний тос 

Хийх арга:

1. Улаан лоолио томхон дөрвөлжин хэрчиж давсална. Үүнийгээ халаасан чидун жимсний тосонд хутгана. 

2. Дараа нь 200 хэмд халаасан шарах шүүгээнд 45 минут шарна. 

3. Шарах шүүгээнээс гаргахаасаа өмнө хэрчсэн сонгино, чидун жимсний тостойгоо нэмж шарна. Энэ зуур улаан лоолийн шүүс, базилик, тимьян, тахианы бульон зэргээ хольж буцалгана. нэмнэ. Шарсан улаан лоолий энэ шөлөн дээрээ нэмж 40 минут буцалгана.

4. Шөлөө бэлэн болмогц холигчоор хутгана. 

5. Бэлэн болсон зутангаа халуун, эсвэл хүйтнээр нь аяглах нь эзэгтэй таны сонголт.