Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.09.13 09:07
3689
Байнгын ажиллагаатай ардчилсан парламент байгуулагдсаны 34 жилийн ой тохиож байна
Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчдадаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан засаглалын дархлаа, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой тохиож байна. 
 
1990.09.13-нд Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсэд тулгуурлан боловсруулсан юм. Ийнхүү 1992 онд байгуулагдсан УИХ нь нийт ард түмнээс сонгогдон байгуулагдаж, хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага болсноор Монгол Улсын парламентат ёсны хөгжил жинхэнэ утгаараа эхэлсэн. 
 
2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулагдсан нь парламентын түүхэнд цоо шинэ хуудсыг нээгээд байна. Энэхүү тогтолцооны өөрчлөлт парламентын засаглал бэхжин төгөлдөржиж, ард түмний төлөөллийн чадавх сайжирч, төрийн бодлогод олон ургалч үзэл уралдуулах суурь нөхцөлийг бүрдүүлж, олон нам, нийгмийн бүлгийн төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй, орчин үеийн парламент төлөвших үндэс тавигджээ.