Нийслэлийн Ардчилсан намаас СЕХ-ноос мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Сонгуулийн тухай хуульд зааснаар есдүгээр сарын 12-ны өдөр нам, эвсэлд нэр дэвшигчид Сонгуулийн хорооноос тогтоолоо авах ёстой байдаг. Бид нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд есдүгээр сарын 5-нд багтаагаад хүргүүлсэн. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж үзээд хуулийн хугацаа буюу 12-ны өдөр нэр дэвшигчдийн тогтоолыг гаргаж өгөх ёстой байсан. Бид өчигдөр ажлын цаг хүртэл хүлээсэн. Гэтэл Сонгуулийн хороо хуулийн хугацаанд тогтоолоо хүргүүлж өгсөнгүй. Бид тогтоолоо авахаар одоо энд ирээд байна.
Урьдчилсан байдлаар мэдээлэл авахад, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар сүүлийн хэд хоног Ардчилсан намын нэр дэвшигчид рүү дайрч, гүтгэн доромжилж дайралт хийсэн. АН-аас нэр дэвшигчдээс заримыг нь хасуулсан гэдэг мэдээлэл авсан.
Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан П.Хадбаатар ажиллаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд нэр дэвшилттэй холбоотойгоор төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар олон удаа ирсэн ч энэ хүн нэг ч удаа ажлын байран дээрээ ажлаа хийхгүй байна.
Энэ хариуцлагатай ажлыг ашиг сонирхлын зөрчилтэйгөөр ажиллаж болохгүй" гэв.
Ардчилсан намаас нэр дэвшиж буй Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Ц.Эрдэмбилэгийг хуульд заасан татварын хугацаатай холбоотойгоор СЕХ-ноос бүртгэхээс татгалзсан байна.