Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.16 14:05
2727
Үе,үе амилдаг дүүжин тээврийн үлгэр

Урагшилдаггүй ухардаг төслүүдийн нэг ДҮҮЖИН ТЭЭВЭР. Манай улсад үлгэрийн мэт төслүүд байнга яригддаг ч төсөөлөн бодолтоор олон жилийг ардаа үддэг нь үнэн.

Дүүжийн тээвэр нэвтрүүлэх санаачилга гаргаад 6 жил, хэрэгжүүлэхээр шийдвэр гаргаад 4 жил болж байна. Үе үеийн хотын дарга нар болгон ярьдаг ч хийдэггүй, хийх сэтгэл тэдэнд байдаггүй. Төсөл хэрэгжиж дууссан бол бид 7 буудал, Дарь эх, Сансарын тойрог гээд түгжрэхгүй, стрессгүй агаараар явж өгөх байлаа... Маршрут өөрчилж нэг жил дахиад л маршрут өөрчилж нэг жил гээд л ухарсаар байна. 

Хамгийн сүүлд гэхэд дүүжин тээврийн бүтээн байгуулалт  ашиглалтад орох юм бол Баянхошууны тойрог-Ханын материал, Гэмтлийн эмнэлэг, Долоон буудал-Сансарын тойрог гэх маршрутаар зорчуулна гэж тооцоолж байв. Яван явсаар Яармаг-Хархорин чиглэл болж үлдсэн. 

Яагаад гацав, хэзээ мөрөөдлийн дүүжин тээвэртэй болох вэ? гэдэг асуултад эдийн засгийн боломж, газар чөлөөлөлт гэдэг хоёр үндсэн хариулт л өгдөг жишээний... 

Улмаар дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгчээр Францын "Пома" групп ажиллахаар болж 2026 онд ашиглалтад орно гэж олон нийтэд мэдээлсэн. Гэвч одоогоор хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт алга байна. 

Үе үеийн хотын дарга нар нэгнийхээ хийсэн балгыг үүрэхгүй хэмээн улсын ажил урагшилдаггүйн тод жишээ бол Дүүжин тээвэр. Энэ талаар эргэн мэдээлж, холбогдох албан тушаалтнуудаас тодруулан хүргэх болно....