Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.09.17 13:25
3568
Хахуулийн хэргээр саатуулагдсан Л.Бямбасүрэнгийн орлого эрс нэмэгджээ

АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь барьж саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэрээр үе үе авлига албан тушаалын хэрэгт нэр холбогддог. ЭМДЕГ-ын даргаар 2020 оноос хойш томилогдон ажилласан. 

Мөн ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшинг хамт баривчилсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. 

Авлига албан тушаалын хэрэгт холбогдон саатуулагдаад буй ЭМДЕГ-ын даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

2020 онд өөрийн орлого 65 сая байсан бол 2023 онд 137.4 сая болон өсчээ.

Тэрээр нийтийн нэг орон сууцтай, зуслангийн нэг байшинтай. Үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгөтэй, нэг авто зогсоолтой.

Автомашин: 60 сая

Эзэмшлийн газар: 30 сая

Үнэт эдлэл: 14 сая

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж 781 мянга хэмээн өөрийн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.