Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллах аж.