Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.23 14:14
3258
Манлай уяач Т.Галбадрахын хүүхэд зодсон гэх хэргийг шалгаж эхэлжээ

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь хүүхдийг ухаан алдтал нь цохин унагаад яваад өгсөн гэх бичлэг өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр цахим орчинд тархсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн 1-р хороо Тээврийн цагдаагийн албаны баруун талд 2024.09.20-ны өдөр М нь унадаг дугуйтай явж байхдаа хүл таних хүнд цохиулсан гэх гомдол мэдээллийг тус өдөр хүлээн авч шалгалтын ажиллагааг хийж байна" гэлээ.