Б.Нарангоо
Ерөнхий редактор
Спорт
2024.09.24 12:19
625
Б.Буджаргал 24 хоногт 2480 км гүйжээ
АНУ-ын Нью Йорк хотод зохион байгуулагдаж байгаа Шри Чинмойн хэт холын зайн гүйлтийн төрөлд манай улсаас анх удаа Б.Буджаргал оролцож буй юм. Тэмцээн нь 52 хоног үргэлжлэх бөгөөд дэлхийн рекорд нь 40 хоног, 9 цагт энэ зайг туулсан байдаг. Харин тамирчин Б.Буджаргал нь дэлхийн рекордыг эвдэх зорилт тавьсан буюу 40 хоногт 5000 км замыг туулахаар өрсөлдөж байна.  Шри Чинмойн тэмцээнд Австрали, Итали, Финланд, Швейцарь, Украин, Молдав, ОХУ, Словак, Тайвань, Монгол зэрэг улсын тамирчид оролцож байна.   Тэмцээн өнгөрсөн сарын  30-ны өдөр эхэлсэн бөгөөд тэмцээнд тамирчид өдөр бүр 18 цагийн турш тасралгүй гүйж оролцдог.
 
Б.Буджаргал нь тэмцээн эхэлснээс хойш 24 дэх хоногт буюу тэнэ сарын 23-ны байдлаар 2480 км гүйжээ. Энэ нь 58 марафон буюу Дорнод аймгаас Баян-Өлгий аймаг хүртэл гүйгээд буцаад 122 км гүйсэнтэй тэнцэж байна.