Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Спорт
2024.10.01 15:11
916
Б.МӨНХ-ЭРДЭНЭ, Т.ДЭМЧИГДОРЖ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.
Тус тэмцээний 57кг-д оролцсон "Төгс дэвжээ"-ний тамирчин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, 92кг-д "Алдар спорт хороо"-ны тамирчин Т.Дэмчигдорж нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Тамирчид маань үргэлжлүүлээд өнөөдөр ОХУ-ын Саха улсын Якутск хотод 7 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлд хамрагдана.
Үүний дараа ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.
Тамирчдадаа амжилт хүсье!